Цагаан идээ эрvvл мэндэд тустай

Хvний бие махбодын оршин тогтнох vндэс нь хоол тэжээл юм. Эрдэмтэд хvний биед vvсч болох євчин эмгэгийн 60-70 хувь нь хоол тэжээл буюу буруу хооллосноос vvсч байгааг тогтоожээ. Иймээс бид тохирсон эрvvл хоол хvнс, идээ ундааг зєв хэрэглэж заншвал євчнєєс урьдчилан сэргийлэх, бие махбодийн євчин эсэргvvцэх чадварыг нэмэгдvvлж, євчнийг анагаах хvчийг дэмжих улмаар урт наслахад нєлєєлдєг болохыг санах хэрэгтэй.

ААРУУЛ

Амтлаг, исгэлэн, тосны зvйл их агуулсан тул шим тэжээл сайтай, биеийн хорыг тайлж тамиржуулах vйлдэлтэй. Буцалсан ус болон хар цайнд хийж, шvvсийг нь уухад элэг, цєсний євчин, цус хєєрєх, толгой євдєхєд тустай. Ус єєрчлєгдєж, гэдэс ходоод євдєх vед ааруулын шєлийг уухад дарагдана.

ТАРАГ

Орчин vеийн эрдэмтдийн судалгаагаар хавдрын эсрэг vйлдэлтэй нь тогтоогдсон. Мєн дархлалын системийг идэвхижvvлэх, хордлогоос сэргийлэх, тураах, гэдэсний элдэв євчнийг дарах, судасны ханын хатуурал болон элэг, цєс, арьсны євчнєєс сэргийлэхэд тустай.

АЙРАГ

Шинэ vедээ исгэлэн, эхvvн амттай. Ходоодны илчлэгийг vvсгэн хоол шингээлтийг сайжруулдаг ба дэлvvний євчин, элэг, цєсний євчинд сайн. Эрт vеэс уушигны хатгаа, сvрьеэ, зvрхний даралт ихсэх, усан хаван, хєл, нурууны євчинд хэрэглэж иржээ.

ААРЦ

Сvvний хvчил нь найрлагандаа хvний биед vvсч бий болдоггvй, орлуулшгvй амин хvчлvvд бvхий уураг, эрдэс бодис, олон тооны бичил элимент агуулсан учир маш чухал ач холбогдолтой. Сvрьеэ євчтэй, цусны даралт ихсэх, зvрх судасны євчтэй хvмvvс, жирэмсэн эхчvvд, хєхvvл, бага насны хvvхэд тvлхvv хэрэглэх хэрэгтэй.

 

 

 


Компани | Дэлгvvр | Мэдээ, мэдээлэл | Тусламж | English page | Нvvр хуудас

                      ©2005 он. "Скай Трейдинг" ХХК. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
                      (Зохиогчийн эрхийн тухай) OnlineMongolia-Mongolz бvтээв.